Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны төгсгөлд БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулахыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний 8 нь буюу 66.7 хувь нь дэмжлээ.

Ингэснээр тус байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сайд Ц.Цогзолмааг огцруулах нь зүйтэй гэж үзэв.