Гольфчин Адам Ролстон Монголд дэлхийн рекорд тогтоолоо гэж "Telegraph" мэдээлжээ. Тэрбээр дэлхийн гольфийн түүхэнд хамгийн хол зайд тоглолт хийхээр зорьж нутгаасаа гарсан байна. 

Адам Ролстон өнгөрсөн оны зургадугаар сарын 29-ний 01.00 цагт манай улсын баруун бас хамгийн өндөр цэг болох Хүйтний оргилоос аяллаа эхлүүлжээ. Түүнээс хойш 80 хоногийн турш 2000 км зам туулан 20.093 удаа бөмбөг цохиж явсаар дуусгасан нь энэ юм. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт Богд хаан гольфийн клубын 18 дахь нүхэнд бөмбөгөө оруулснаар дэлхийн гольфийн түүхэнд дээд амжилт тогтоосон байна. 

Адам Ролстон Хонконгийн регбигийн тамирчин юм. Тегби тоглож байсан эртний найз Рон Рютланд нь түүний аяллын хамтрагч байж. Тэд түрдэг тэргэн дээр 120 кг ачаагаа ачаад л уул ус, тал хөндий, говь цөлийг явган туулжээ.