Гоо сайхны мэс засалчид биднийг гайхшруулж, цочролд оруулж ханахгүй юм. Гоо сайхны хагалгааны тусламжтайгаар хүн өөрийгөө бүрэн өөрчилж чаддаг боллоо. Хамрын хэлбэр засахаас эхлээд байгалаас бидэнд заяасан хүйсээ хүртэл өөрчилж байна. Хүмүүсийн түгээмэл хийлгэдэг хагалгаанаас гадна өөр бидний мэдэхгүй хагалгаанууд бий.


#1. Нүдний өнгө

Америкийн Bright Ocular компани нүдний линзны эрин үед цэг тавьжээ. Уг компани нүдний солонгон бүрхэвчний силикон суулгац бүтээжээ. Тус суулгац нь уян, нимгэн бөгөөд төрөлхийн нүдний аль бимизмтай, хагас болон бүтэн солонгон бүрхэвчгүй, энэ төрлийн асуудалтай хүмүүст зориулагдсан. Гэтэл тус суулгацын хагалгаанд энгийн, эрүүл хүмүүс ч дараалал үүсгэжээ. Тэд нүднийхээ өнгийг өөрчлөхийг хүссэн хэрэг. Нэг талаас суулгацыг өдөр тутам солиод байх хэрэггүй, нөгөө талаас хэрэв нүдний өнгөнөөсөө уйдсан бол хагалгаанд орж өөрчлөх боломжтой.

#2. Мөнхийн нэг царай

Бидний мэдэж буйгаар ботокс гэдэг нь булчинг ажилгаагүй болгодог үйлчилгээтэй. Иймээс ботокс нүүрний үрчлээнээс салахад тус болдог. Гэтэл үүнээс гадна Америкийн мэргэжилтэн Жек Берди ботокс хийх онцгой техникийг боловсруулжээ. Энэ нь нүүрний булчингийн ажиллагааг бүрэн зогсоодог ботокс юм. Тэгэхээр хүн ердөө нүдээ анивчиж чадна гэсэн үг. Инээх, хөмсөгөө хөдөлгөх гээд сэтгэл хөдлөл гаргах боломжгүй. Харин үүнийг хийлгэх хүн олдох уу? Мэдээж олдоно. Үүнийг мэргэжлийн хөзрийн тоглогчид хийлгэдэг байна. Учир нь үл ялиг нүүрний хөдөлгөөн тоглогчийг барьж өгдөг гэмтэй. Хэрэв ямар ч хөдөлгөөн гаргахгүй бол тоглогч хожигдохгүй гэсэн үг.

#3. Улны липофилинг ба ботокс

Липофилинг гэдэг нь өөрийн нүүр, биений өөхийг дутагдаж буй хэсэг рүү шилжүүлэх хагалгаа юм. Харин уг хагалгаан хөлний дээд хэсэг биш харин уланд хийгддэг. Яах гэж хийдэг вэ гэж та гайхаж байна уу?

Тэгвэл өсгийтэй гутал өмсөхөд хялбар болгохын тулд эмэгтэйчүүд үүнийг хийлгэдэг. Ингэснээр улны хэсэг өөхтэй болж, хөл тань явахад бамбалзах болно. Уг хагалгааг мэдрэмжийг багасгадаг ботоксоор баталгаажуулвал эмэгтэйчүүд бүтэн өдрийн турш өсгийт өмссөн ч намхан гутал өмссөн мэт тухтай явж чадах юм.


#4. Салдаггүй сормуус

Хиймэл сормуус хуурамч харагддаг бас хэт их арчилгаа шаарддаг. Анх сормуусгүй хүмүүст зориулж салдаггүй хэлбэрээр зохион бүтээж байжээ. Гэтэл загварын чиг хандлагыг анддаггүй бүсгүйчүүд аль хэдийн хэрэгжүүлээд эхэлжээ. Үүнд ганц л асуудал бий. Сормуус суулгахын тулд үсний уутанцарыг хуйхаас нь авч суулгадаг аж. Гэхдээ асуудал шийдэгдсэн гэсэн үг биш шүү. Салдаггүй сормуус үргэлж ургах учраас тухай бүрт нь тайрахгүй бол нүдээ ч аниж чадахгүй болж мэднэ.


#5. Нүдний алим дээрх шивээс

Нүдний алим дээр энэ зураг шиг шивээс хийх бараг боломжгүй. Харин татуаж гэдэг нь тарилгын тусламжтайгаар үүнийг хийх арга юм. Орчин үед нэн хүчээ авч буй төрөл юм.

#6. Бэлгийн уруулны хагалгаа

Энэ бол шинэ хагалгаа биш. Харин хэрэгцээ шаардлага нь өөрчлөгдсөн. Бүсгүйчүүд инстаграмд ямар ч фотошопгүй ретуз, усны хувцас, трико өмссөн зураг авахуулахын тулд энэхүү хагалгааг хийлгэдэг.

#7. Түр зуурын хөх

Энэ хагалгаанд байнгын биш түр зуур том хөхтэй харагдахыг хүссэн эмэгтэйчүүд хамрагддаг. Жишээлбэл зөвхөн хуримын өдрөө сайхан харагдахыг хүсвэл эсвэл туршилтаар том хөх зохих эсэхийг шалгахын тулд турш үүнийг туршиж үздэг аж.


#8. Арьс өнгө өөрчлөх

Азиуд нүдээ европ хүмүүс шиг болгохын тулд гоо сайхны хагалгаанд ордог. Харин Макс гэх энэ залуу европ төрхөөс монголжуу төрхтэй болохыг хүссэн байна. Анх Макс солонгос хөгжим, театр, кино зэргийг сонирхож эхэлсэнээс энэ бүхэн үүдэлтэй. Удалгүй өөрийгөө солонгос мэт мэдэрдэг, тэдэн шиг дүр төрхтэй болохыг хүсчээ. Удалгүй тэрээр нэрээ Сиань болгон өөрчилсөн бөгөөд хүссэнээ биелүүлэхийн тулд арав гаруй хагалгаанд орсон байна.