Өглөө босоод шүдээ угаах, шүршүүрт орохоос эхлээд эмэгтэй хүн өдөрт дунджаар 10 гаруй төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг.

Гэвч дийлэнх нь хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг төдийлөн анзаарч хардаггүйгээс эрүүл мэндэдээ ямар их хохирол учруулж байгааг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд судалгаагаар нотолжээ. 

Тухайлбал, зарим гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг химийн найрлага нь хорт хавдар үүсгэх, дааврын өөрчлөлттэй болгох, үргүйдүүлэх хүртэл хэмжээний аюултай аж. Иймд таны худалдан авах гэж буй бүтээгдхүүнд дараах химийн бодис агуулагдсан бол эрүүл мэндээ хамгаалан худалдан авахаас татгалзахыг зөвлөж байна.


1.Триклозан-Элэгний хорт хавдар үүсгэгч

Триклозан нь шүдний оо, гар ариутгагч, нянгийн эсрэг саван, хөөсөн савангийн найрлагад агуулагдах нь элбэг. Триклозанийг удаан хугацаанд хэрэглэснээр элэгний хорт хавдар, цаашлаад дааврын төвшинд нөлөөлж таргалах нэгэн шалтгаан болдог байна. Уг бодис нь хэдий нянг устгах давуу талтай ч ашиг тусаасаа хэд дахин илүү сөрөг талтайг Калифорнийн их сургуулиас явуулсан судалгаагаар баталжээ.


2.Хуванцар ширхэгтэй бvтээгдэхүүн-Байгаль орчинд ч хортой

Арьс арчилгааны бүтээгдэхүүн буюу биеийн шингэн саван, ванны хөөс, нүүр, биеийн гуужуулагч, үрчлээний эсрэг тосон түрхлэг зэрэгт агуулагддаг нүдэнд үл харагдах жижиг хуванцар ширхгүүд нь хүний бие болон байгаль орчинд тун хортой. Эдгээр төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг жижиг хуванцрыг гялгар уут, сум нэвтэрдэггүй хантааз, өвдөгний үе орлуулагч зэрэг хиймэл эрхтэн хийхэд ашигладаг полиэтилен гэх материалаар хийдэг байна.



3. Формальдегид-Дархлааны системийг унагаагч

Энэ нь хугацаа уртасгах зориулалттай бодис юм. Арьсанд харшил үүсгэх, ходоод гэдэс, уушиг, элэгний хордлого, үе мөч, толгойн өвдөлт, цээжний өвдөлт, нойргүйдэл мөн дархлааны системийг унагаадаг байна.  Ихэвчлэн хумсны будаг, бэхжүүлэгч болон зарим төрлийн шампуньд агуулагддаг. Мөн канцероген буюу хавдар үүсгэгч бодисийг ихээр агуулдаг ба амьсгалын замын өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна.          

                                          


                           4.Парабен-Хөхний хорт хавдар үүсгэгч              

Парабенийг бүтээгдэхүүний нaсжилтыг уртасгахад түлхүү ашигладаг. Энэхүү химийн найрлагыг агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр арьсны гүнд нэвчин орж арьсны хорт хавдар, хөхний хорт хавдраар өвчлөх шалтгааны нэг болдог. Ялангуяа эрэгтэй хүмүүс парабен агуулсан бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэснээр эр бэлгийн эс ялгаруулалтад сөргөөр нөлөөлдөг байна. Мөн дотоод шүүрлийн булчирхай, нөхөн үржихүй, ургийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.


5. Хар тугалга-Нөхөн үржихүйд сөрөг нөлөөтэй

Уруулын будаг гаргадаг 400 гаруй үйлдвэр энэ бодисыг ашигладаг байна. Хар тугалгад агуулагддаг нейротоксин гэх хорт бодис нь нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг төдийгүй их хэмжээгээр хүний биед орсон тохиолдолд үхлийн аюулд хүргэх аюултай бодисын нэгээр нэрлэгддэг аж. Мэдрэлийн эсийг хордуулж, тархины согог үүсгэн, IQ бууруулах мөн үр зулбуулах хүртэлх хэмжээний аюултай. Ихэвчлэн уруул, хумс, үсний будаг болон шүд цайруулагч оо хийхэд ашигладаг.

                               

                                6. Нэрсэн газрын тос-Харшил үүсгэгч                                

Газрын тосны үлдэгдэл хаягдлыг нэрж парафиныг гарган авдаг. Парафиныг нүүрний тос болон сормуусны будаг хийхэд ашигладаг аж. Парафин агуулсан тос нь нүүрэнд тослог мэдрэмж төрүүлэх хэдий ч ямар ч чийг тэжээл өгдөггүй байна. Уг хортой бодис нь тунгалгийн булчирхайд хуримтдаглагдан эргээд арьсанд дээр тууралт үүсгэх, батгашилт бий болгох зэрэг сөрөг нөлөөтэй.



7. Фталат -Дотоод шүүрлийн булчирхайд сөрөг нөлөөтэй

Бүтээгдэхүүний үнэрийг удаан хадгалах зорилгоор саван, сүрчиг, биеийн тос зэргийг хийхэд энэ бодисыг ашигладаг. Фталат нь дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, нөхөн үржихүйд сөрөг үр дагавар үзүүлдэг гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас (WHO) гаргасан судалгаагаар нотолжээ.


9.Хиймэл өнгө оруулагч-Харшил үүсгэгч

Энэ төрлийн бодис агуулсан гоо сайхны бүтэгдэхүүнийг хэрэглэснээр арьсыг цочроож, харшил үүсгэдэг гэнэ. Шампунь, нүүр цэвэрлэгч, биеийн хөөс, арьс арчилгаа, хүүхдийн бүтээгдэхүүн, үс арчилгааны бүтээгдэхүүнд их хэмжээгээр агуулагддаг байна.



10. Мөнгөн зам-Амьсгалын замын хордлого үүсгэгч 

Мөнгөн ус нь хүний биед тун хортой химийн найрлага. Энэ бодис нь мэдрэлийн систем, дархлаа ба амьсгалын замын цочмог хордлогод хүргэх аюултай. Ургийн хөгжилд мөнгөн ус онцгой аюултай. Мөн арьсанд амархан шингэдэг учир цөөнгүй гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг.

Бичвэрийг: Ё.Алтанжимс