Oprah сэтгүүл гоо сайхны бүтээгдэхүүний хугацаа дууссан, эсэхийг шалгах арга танилцуулж байна. 

1. Нүүрний кремийг задалснаас хойш хэр удаан хэрэглэж болохыг мэдмээр байна уу? PAO буюу задалснаас хойшхи хугацаа гэх энэ тэмдгийг хайрцган дээрээс хайгаарай. Тухайлбал, 6M гэсэн байвал зургаан сар хэрэглэж болно гэсэн үг. 

2. Гоо сайхны бүтээгдэхүүний гол найрлага нь сүүлчээсээ хоёрт юм уу хамгийн сүүлд нь бичигдсэн байвал таны арьсанд эерэг нөлөө үзүүлэхүйц их хэмжээгээр агуулагдаагүй гэсэн үг. 

3. Феноксиэтанол болон -парабенаар төгссөн нэршилтэй хадгалах хугацааг уртасгагч бодис ихэвчлэн 1 ба түүнээс бага хувийн хүчтэй байдгийг Paula's Choice арьс арчилгааны компанийн судалгааны багийн ахлагч Брайан Баррон хэллээ. Тиймээс хадгалагч бодисын араас бичигдсэн бодисууд маш бага орсон байдаг. Дээрх зургаас харвал фэноксиэтанолын ард шиа тос, самрын тос, кокос болон арганы тос зэрэг бичигдсэн байна. Тэгэхээр эдгээр нь найрлаганд маш бага хувиар агуулагдсан гэсэн үг. 

4. Аливаа гоо сайхны бүтээгдэхүүний найрлагыг бичихдээ хамгийн их агуулагдсанаас нь эхлэн бичдэг. Тиймээс та аль найрлага нь давамгайлсаныг мэдэхийг хүсвэл эхний таван орцноос л хайгаарай.

Та мөн гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг 10 хортой бодисыг эндээс мэдэж аваарай.