Хууль бус хар тамхинд донтох явдал АНУ-д газар авсан энэ цагт хүмүүс Google-ээс тусламж эрдэг болжээ. Гэвч тэд тус биш ус олоод дуусдаг. Энэ явдлыг цэгцлэхийн тулд салбар даяараа хөдөлж, тусламжийн байгууллагуудын сурталчилгааг хаа газрын хайлтын системд байршуулахгүй байхыг Google-ээс шаардлаа. Google хариуд нь хар тамхинаас гаргах эмчилгээний талаарх бүх сурталчилгаагаа түр татсан гэнэ.

Хар тамхинд донтсон хүмүүсийг эмчлэх нэрийдлээр Youtube-ийг ашиглагсан гэх компаниудыг Verge сайт өнгөрсөн онд сурвалжилсан. Үүний дараа Google хэд хэдэн сурталчилгааг татан буулгажээ. Өнгөрсөн долоо хоногт Лондоны Sunday Times сонинд Google өнгөрсөн онд Их Британид төстэй үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаас ихээхэн санхүүжсэн талаар мэдээлэв. 

Тодруулбал, хэрэглэгч гүүгл хайлтын системийн дээд хэсэг дэх сурталчилгаан дээр нэг дарж сайт руу нь хандах бүрт 200 фунтын ашиг олж байсан гэх. Үүнээс болж Google мөн л Их Британи дахь хайлтын системээсээ ч сурталчилгаагаа татжээ. 

Одоо Google бүх улс орон дахь хар тамхины эмчилгээний сурталчилгаагаа татахаар болсон гэж TechCrunch мэдээлэв. Verge-ээс холбогдох албанаас тайлбар хүсэхэд, “Улс орон бүрийн хууль дүрэм харилцан адилгүй учраас бид донтолтоос салгах эмчилгээний бүх сурталчилгаагаа татсан. Энэ зуур бид мэргэжилтнүүдийн саналыг хүлээн авч, хүмүүст тусламж хүргэх илүү дээр арга олох болно” гэж хариулжээ.