Говь-Алтай аймагт тарваган тахалын шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээний хариу иртэл буюу энэ ням гариг дуустал 72 цагийн хөл хорио тогтоосныг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ.

Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгаас Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээвэрлэлтийг зогсоожээ. Иймд хот хоорондын зорчигч тээвэрлэлт тус чиглэлд 72 цагийн хугацаанд явахгүй болохыг мэдэгдье гэж Говь-Алтай аймгийн Автотээврийн төвөөс мэдээлэв.