Өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн зарласан Хуан Гуаидо газрын тосны салбарт шинэчлэл хийх, боловсон хүчний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар төлөвлөгөө бэлтгэжээ.

Тухайлбал тэрбээр газрын тосны үнэ хийгээд хөрөнгө оруулалтын мөчлөгт тохирсон төслүүдэд зориулсан татвар болон гэрээ хэлэлцээрийн уян хатан нөхцөлүүдийг тогтоох нүүрс устөрөгчийн тухай шинэ хууль батлахаар төлөвлөж байна. Түүнчлэн Венесуэлийн газрын тосны төрийн өмчит PDVSA компанид чиглэгдсэн авилгалын эсрэг хуулийг батлах бодолтой байна.

Мөн тэрбээр Citgo компанийн захирлуудын зөвлөл хийгээд PDVSA компанийн удирдлагад халаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости