Саяхан цахим ертөнцөөр хотын төвд "морь харж буй" залуугийн зураг ихээхэн шүүмжлэл дагуулж олон хүнийг бухимдуулаад авсан юм. 

Тодруулбал, Хотын төв гудамжиндаа "шээлээ" хэмээн уурссан тэд хэргийн эзнийг олж, бүүр ажил мэргэжлийг нь тогтоогоод авсан. Тэгвэл энэ залуугийн ажлын газраас ёс суртахууны доголдол гарган байгууллагын нэр хүндийг унагаасан гэх үндэслэлээр ажлаас нь халсан байна. 

НӨХГ-ын Ёс зүйн хороо ажилтныхаа буруутай үйлдлийг хэлэлцэж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд үндэслэн тус газрын даргын 2018.06.15-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар Д.Нэмэхбаярыг төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг унагасан гэж үзэж, ажлаас нь халах шийдвэр гаргалаа.