БНХАУ-ын Бээжин хотод Голландын зохион бүтээгч Daan Roosegaarde–ийн зохион бүтээсэн 7 метр өндөр цахилгаан сэнс бүхий хөдөлгүүртэй агаар цэвэршүүлэгч бий. 2016 онд байрлуулан ажиллаж буй энэ агаар цэвэршүүлэгч нь давсан шүүлтүүр бүхий цэвэршүүлэгчтэй ажээ.  Цагт 30 000 м3 цэвэр агаар гаргах хүчин чадалтай тус шүүлтүүр агаар дахь маш нарийн ширхэгт 2.5 pm хэмжээтэй бохирдлыг шүүдэг байна.

Мөн Сиань (Xi’an) хотод Хятадын шинжлэх ухааны академийн Хүрээлэн буй орчны хүрээлэнгийн зохион бүтээсэн бас нэгэн агаар шүүгч бий. 100 метр өндөр цахилгаан болон байгалийн эргэлт бүхий энэ агаар цэвэршүүлэгч өнгөрсөн жил ашиглалтанд оржээ.

Энэхүү төхөөрөмж байгалийн эргэлтээр эргэн агаар дах 2.5 pm хэмжээтэй бохирдлыг шүүдэг бөгөөд цагт 420 000 м3 цэвэр агаар гаргах хүчин чадалтай ажээ.


Эх сурвалж: https://ipt.ac.mn/