WD (Wild Drawing) нь Афин хотноо байрладаг Индонезийн хананы зураач (muralist) бөгөөд тус хотод 10 гаруй жил амьдарч байгаа аж. 

Түүний бүтээлүүд нь эдийн засаг, улс төр, нийгмийн асуудлуудыг хөнддөг бөгөөд эдгээр ханын зургаараа алдаршсан. Тэрээр 2000 оноос гудамжны уран бүтээлээ эхлүүлж, өнөөг хүртэл зогсолтгүй туурьвисаар байгаа юм.

Тэрээр хэд хэдэн соло үзэсгэлэнг зохион байгуулж, Европ, Америк, Азийн олон улсын үзэсгэлэнд оролцсон. Түүний бүтээлүүд нь Thames & Hudson, Éditions Alternatives, Lonely Planet –ийн номонд орсон байдаг.

Түүний уран бүтээлээс сонирхоно уу.