Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдаж буй Бодибилдинг Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Олон улсын хэмжээний мастер  Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртлээ.

Тэрээр насанд хүрэгчдийн - Women’s Athletic Physique up to 165 cm ангилалд алтан медаль,

35-аас дээш насны - Women’s Athletic Physique open ангилалд алтан медаль тус тус хүртжээ

Харин энэ талаараа Г.Угалзцэцэг өөрийн цахим хуудаснаа "Би энэ спортод үнэхээр хайртай. Хүмүүс яагаад гэж асуух л байх л даа. Чи чинь эмэгтэй хүн ямар хэрэгтэй юм бэ гэж? Би фитнэсээр хичээллэж эхлээд л өглөө бүр 5:50 д сэрж, нэг ч өдөр бэлтгэл таслахгүй, байнгын эрүүл хооллож, ажил амьдралаа нарийн төлөвлөгөөний дагуу бүх зүйлээ зохицуулж сурсан. Үүнээс өмнө би өдөржингөө унтаж, хөөрхөн сайхан харагдахыг л илүүд үздэг байлаа. 

Намайг хүн болгон л том булчинлаг хүүхэн гэж боддогоо хэлдэг. Амьдрал дээр жижигхэн юмаа гэдэг. Би бүдүүн, бүрэг бас хүмүүсийн адил спорт бол миний тэр тусмаа эмэгтэй хүний хийх ажил биш гэж боддог байлаа. Эмэгтэй хүн булчинлаг, бас хүчирхэг, тэгсэн хэрнээ сайхан харагдаж яагаад болохгүй гэж. Энэ спорт намайг тэсвэр тэвчээр гэж юу вэ? Унасан ч өндийгөөд босох тэнхэлтэй байх, хүчирхэг бас энэрэнгүй байхыг сургасан. Би зүгээр ч нэг аварга байхыг хүсэхгүй.

Би ахмад тамирчид болоод, энэ спортын төлөө бие сэтгэлээ зориулж буй холбооныхон, үе үеийн тамирчид, спонсор байгууллага гээд цөөхөн хэдхэн хүмүүсийн адил дахин дахин төрөх, сэтгэл зүрхээ зориулах тэр агуу тамирчидын төлөө хийж чадах зүйлийг хиймээр байна. Магадгүй би хэзээ ч зодог тайлахгүй. Сурсан мэдсэн, олсон мөнгө, бүр чадах бүх зүйлээрээ энэ л спортод зориулна. Хамгийн сайхан зүйл юу вэ гэжүү? Тайзан дээр зогсоод хамгийн сайхан сонсголонтой төрийн дуулал манайх, хамгийн сайхан намирдаг далбаа МОНГОЛ-ых гэдгийг мэдрэх" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.



Эх сурвалж: Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо