Таны эрүүл мэнд таны гарт байгаа

Би энгийн биеийн пропорцитой, 162 см өндөртэй, 50 кг жинтэй, хөхний хэмжээ 75с.

Миний туршилтын тухай мэдсэн эмэгтэйчүүд «Өвддөггүй юм уу?» гэж асуудаг. Хөхний даруулга зүүхээ больсны дараах эхний хэдэн сарын хугацаанд миний хөх өвддөг байсан. Гэхдээ энд нарийн ялгаа байна: би илүүдэл жингүй, том хөхгүй, ямар нэгэн өвчлөл үүсгэх эрүүл мэндийн асуудал байхгүй.

Ихэнхи эмэгтэй 10-12 наснаасаа эхлэн хөх дэмжигчийг зүүж эхэлдэг. Тиймээс бид хөхний булчинг хөгжүүлэх боломж олгодоггүй.

Саяхан эмч нар таван жилийн судалгаагаа танилцуулсан. Уг судалгаагаар том хөхтэй эмэгтэйчүүдэд хөхний даруулга нь нуруунд өвдөлт өгж, хөхний жингийн ачааллыг мөр нь дээр өгдөг. Харин судалгааны үр дүнгийн дараагаар судалгаанд оролцогсдын 80% нь хөхний даруулга зүүхээс татгалзжээ.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Хөхний даруулга эмэгтэй хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай 12 судалгааны 11 нь хөхний даруулга олон асуудал үүсгэх шалтгаан болдгийг тогтоожээ. Жишээлбэл, нурууны болон хөхний өвчин ихсэх, хөх унжих, хөхний температур ихэсгэх, гормоны эргэлт багасах зэрэг.

Сайн бодоод үз: Зажилах болон залгих нь хүзүүний тунгалагийн зангилаануудыг цэвэрлэхэд тусалдаг, алхах нь таазны тунгалагийн эргэлтийг сайжруулж, харин гараа булчинжуулах, хөхний үсрэлт нь суганы болон хөхний тунгалагийн зангилаануудыг цэвэрлэхэд тусалдаг.

Урт нислэгийн дараагаар таны хөл хавдаж байсан уу? Энэ нь таны бие гэнэт бие болсон тунгалагийн эргэлтийг тохируулах гэж хичээж байгаа явдал юм.

Хөхний даруулгаа зүүснээр тунгалгын булчирхайт судаснуудыг дарж тунгалагийн урсгалыг хүндрүүлж, хөхний хэвийн хөдөлгөөнийг сааруулдаг.

Тэгэхээр, бид яагаад хөхний даруулга зүүдэг вэ? Зүгээр л бид хөхийг унжхаас сэргийлж, хөхний толгой хувцас нь доороос харагдахаас сэргийлдэг..

Гэхдээ та үүнийг мэдэх хэрэгтэй: одоог хүртэл үргэлжилж байгаа Франш-Конте их сургуулийн Жан Денис Руиллианы 15 жилийн турш хийж байгаа судалгааны урьдчилсан мэдээгээр хөх хөхний даруулга зүүсэн ч гэсэн унждаг гэсэн байна.

Харин хөхний толгойны тухайд гэвэл хувцас нь доороос харагддаг хөхний товч бүдүүлэг бөгөөд нүдэнд шууд тусдаг гэж үздэг. Би үүнийг өөр дээрээ мэдэрсэн. Насанд хүрсэн эрчүүд илэн далангүй миний хөхрүү харж, инээж, хачин үгс хэлж байсан. Эмэгтэйчүүд ч гэсэн чамруу таашаагаагүй харцаар хардаг.

Эцэст нь би өөртөө хэд хэдэн богино хантааз, шааль авсан. Өөрийгөө илүү тайван мэдрэхийн тулд. 

Би туршилт эхэлсний дараагаар нурууны дээд хэсэг, мөрний өвчин арилсан. Харин одоо миний гормонууд зөв эргэлдэж, хөх загатнаж, дасгалын үед өвдөхөө больсон. Мөн сарын тэмдэг ирэх үед гэдэс өвдөх нь багассан.

Би эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө хайрлаж эхэлсэн. Тиймээс бусдын юу бодох, юу гэх нь надад огт хамаагүй.

Таны эрүүл мэнд таны гарт байгаа гэдгийг сана!