ДЭМБ-ын мэдээлж буйгаар дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвартай ажээ. Гэсэн ч өвчин болж даамжрах эсэх нь тухайн хүний амьдралын хэв маяг, хорт зуршлын хэрэглээ, дархлаа зэргээс хамаардаг.Тиймээс тэдний 10 хувь нь сүрьеэ өвчнөөр өвддөг ажээ.  Монгол Улсын хувьд ч мөн гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээж болзошгүй гэх судалгаа байдаг бөгөөд эрсдэл өндөртэй орны нэг гэгддэг.

Гэхдээ дээрх өвчний тархалтыг бууруулахын тулд Монгол Улс  2003 оноос Глобал сангийн санхүүжилтыг авч ирсэн. Тодруулбал, 2003-2020 оныг дуустал ДОХ-ын вирусын тархалтыг бууруулахын тулд нийт 24.5 сая ам.долларын санхүүжилт авчээ. Харин сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлд 39.1 сая ам.долларын санхүүжилт авсан байна. 

Сүрьеэгийн тусламж үйлчилгээний зарцуулалтын үнэлгээнээс харахад жилд дунджаар 14 тэрбум төгрөгийг зарцуулж байгаагийн 50 гаруй хувийг улсын төсвөөс үлдсэнийг нь донор байгууллагууд санхүүжүүлжээ.