АНУ-ын Мэрилэнд муж улсад нэгэн эмэгтэй гурван хүнийг буудан хөнөөж, гурван хүнийг шархадуулсны дараа амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна.

Уг хэрэг нь пүрэв гарагийн өглөө тус муж улсын Балтимор хотын ойролцоох Перримен тосгон дахь эм түгээлтийн төвд гарчээ. Халдлагыг үйлдсэн этгээд нь Сночия Мозли гэгч 26 настай эмэгтэй байсан бөгөөд түүний халдлагын ард хэн байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Эмэгтэйчүүд галт зэвсэг ашиглан олон хүний аминд хүрэх нь маш ховор тохиолддог бөгөөд АНУ-д үйлдэгддэг энэ төрлийн халдлагын 95 хувийг эрчүүд үйлдсэн байдаг байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг