Хятадын гурван настай моделийг ээж нь хүчирхийлж байгаа бичлэг цацагдсанаас компаниуд гэрээгээ дуусгавар болгожээ

Загварын зураг авалтын үеэр охиноо өшиглөж байгаа ээжийн бичлэг цацагдсан нь олон нийтийн бухимдлыг хүргэжээ. Уг бичлэгт 3 настай Ню Ню охин зураг авалтын үеэр хамтран ажиллахаас татгалзсаны хариуд ээж нь түүний биед халдаж буйг харуулсан байна.


Ню Ню сүүлийн 6 сар хүүхдийн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа ч хэд хэдэн брэндийн зураг авалтад оролцон, орон нутгийн худалдааны тавцанд аль хэдийн танил болжээ. 

Глобал Таймсын мэдээлснээр Зүүн Хятадын Жэжян мужийн Ханзоу хотод гэрэл зургийн студид тус бичлэг хийгдсэн байна. Бичлэгийг өнгөрсөн мягмар гарагт сошиалд байрлуулсанаас хойш олон нийтийн уур хилэнг бадраасан ба хүүхдээ мөнгө олох хэрэгсэл болгож байгааг хатуу шүүмжилжээ.

Ню Ню шиг хүүхдийн хувцасны загвар өмсөгч өдөрт 5,000 - 10,000($744-$1400) юань олдог ба нэг удаад хэдэн зуун хувцасны зураг авахуулдаг. Тэрээр дөрвөн өдрийн дотор 400 хувцасны зураг авалт хийлгэжээ. Ярилцагын үеэр бяцхан загвар өмсөгч зураг авахуулахын оронд гүйж харайх дуртай гэсэн байна.


Уг бичлэг цацагдсаны дараах өдөр охины ээж олон нийтээс уучлал гуйн, охиндоо хүчирхийлэл учруулагүй хэмээн тайлбарлажээ. Гэсэн ч хэд хэдэн бичлэг нэмэгдсэн нь байдлыг улам дордуулсан байна. Нэг бичлэгт тэрээр охиноо өлгүүрээр цохиж байгаа нь илэрсэн ба онлайн дэлгүүрүүд хамтран ажиллах гэрээгээ дуусгавар болгожээ. Онлайн худалдааны дэлгүүрүүд болон худалдааны байгууллагууд цаашид хууль тогтоогчид хүүхдийн хүчирхийллийн тал дээр анхаарлаа хандуулж, хууль дүрмийг сахиулахад анхаарах хэрэгтэйг сануулан хүсэлт гаргажээ.



Эх сурвалж: nextshark.com