“Гутлын загвар ба зохион бүтээлт” НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын холимог сургалтын хөтөлбөр нь шинэлэг, инноваци бүхий, виртуал, шинэ сургалтын боломжийг олгож байна. 

Сургалт нь танхимд болон бие даан суралцахад аль алинд нь тохиромжтой. Сургалтын агуулгыг анимацтай, визуаль-виртуал хэрэгслүүд ашиглан бүтээсэн учраас https://www.leatherpanel.org/ хаягаар үзэх боломжтой. Уян хатан, интерактив, мэргэшсэн, илүү бүтээлч бөгөөд техникч, операторуудад шаардагдаж буй шинэ ур чадварын эрэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй суралцагчид гутлын үлгэр загвар зохион бүтээлт-инженерчлэлийн мэдлэг, ур чадвараа тогтмол шинэчлэн суралцах юм.

“Гутлын загвар ба зохион бүтээлт” холимог сургалтын хөтөлбөр нь одоогийн байдлаар таван модулийг санал болгож байна. Үүнд,

  • Модуль1: Хүний хөлийн тавхай-хүний тавхай ба гутал, тавхайн анатоми, тавхайн хөдөлгөөн, тавхай ба хэвлүүр
  • Модуль2: Гутлын материал ба эд ангиуд- хэвлүүр, арьс, ул, дотуур ул, хамрын хатуулга ба зуузай, Цавуу
  • Модуль3: Хэвлүүрээс хуулбар буулгах-бэлтгэх ба хэмжээ авах, цаасан дээр хуулбар буулгах, наалддаг туузан дээр хуулбар буулгах
  • Модуль4: Эрэгтэй ботинкны загвар гаргах- үлгэр гаргах, үйлдвэрлэх
  • Модуль5: Загвар гутал үйлдвэрлэх- эсгэх, оёход бэлтгэх, оёх, гутлыг угсрах ба гүйцээх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

Сургалт нь гутал зохион бүтээх суурь мэдлэг олгох тул дэлхийн аль ч улсад ашиглах боломжтой. Сургалтын агуулга нь хөдөлгөөнтэй, дуу дүрс бичвэр хосолсон, интерактив тул ойлгоход хялбар. Сургалтын материалыг онлайнаар бие даан суралцах төдийгүй танхимын сургалтад үзүүлэн хэрэгсэл болгон ашиглахад тохиромжтой. Модульд суурилсан учраас онолын мэдлэг олгохын зэрэгцээ практик ур чадвар эзэмшүүлнэ.

Цогц агуулга бүхий сургалт учраас (үлгэр загвар зурах, эсгүүр хийх гэх мэт) суралцагчид өөр эх сурвалжаас нэмэлт мэдээлэл хайх шаардлагагүй. Хичээл бүр суралцагчийн олж авсан мэдлэгийг бататгах онлайн тесттэй.

Цаашид төрөл бүрийн гутал тэр дундаа туфли, эмэгтэй, эрэгтэй сандаал, эрэгтэй үдээстэй ботинк, оксфорд, кэт, сонгодог эрэгтэй, спорт, эмэгтэй түрийтэй, буузан зэрэг гутлын зохион бүтээлтийн талаар агуулгаа баяжуулах юм. Тиймээс уг цахим сургалтад хамрагдаж, гутлын туршлагатай мэргэжилтнүүдийг дэмжлэгийг зайнаас авснаар цаг хугацаагаа хэмнэн, шинэ чадварт суралцан, ажлын байран дээрээ өсөж дэвжих, шинээр ажил эрхлэх боломж бүрдэж байна.

“Гутлын загвар ба зохион бүтээлт” холимог сургалтын хөтөлбөрийн түнш байгууллагаар Урлах эрдэм дээд сургууль ажиллаж байгаа бөгөөд тус сургуулийн https://online.urlakh.edu.mn/ хаягаар орж, суралцаарай.

Байгуулагдаад 25 жил болж буй Урлах эрдмийн дээд сургууль нь архитектур, интерьер, хувцасны болон гутал арьсан эдлэлийн дизайнер-зохион бүтээгчийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж байгаа юм.


Эх сурвалж: ХХААХҮЯам