МҮОНТ-ийн "Defacto мэтгэлцээн" нэвтрүүлгийн маргаашийн дугаарт "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтвортой засаглалыг бий болгож чадах уу" сэдвээр ээлжит мэтгэлцээнийг явуулахаар болжээ.

Тус сэдвийн хүрээнд нотлогч талаас: УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар  

Няцаагч талаас:  Хуульч, Үндсэн хуулийн судлаач Х.Тэмүүжин нар мэтгэлцэнэ.

 "Defacto мэтгэлцээн"  нэвтрүүлэг маргааш буюу 8 дугаар сарын 8-ны өдрийн 21.10 цагаас МҮОНТ-ээр шууд гарах аж.