Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр чуулганы үдээс хойшхи хуралдаанд оролцож, "үйл ажиллагаагаа хангалттай хэмжээнд явуулж чадахгүй байгаа учир УИХ өөрөө тарах тогтоол гарга" гэсэн саналыг индэр дээрээс УИХ-ын гишүүдэд хэлсэн.

Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан "хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг бооролж, бүгдээрээ нийлж огцруулсан. МАНАН бүлгийн даргыг огцруулаад урагшилж, сайжирсан зүйл алга, УИХ-ын үйл ажиллагаа бүр гөлийчихлөө гэж иргэд хэлж байна. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарч ажилла" хэмээв.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж Үндсэн хуулинд заасан. УИХ-ын ажлааё бүх зүйл хамаарна. УИХ өөрөө ч, нийгэм, улс төрийн байдал ч хамаарна. Хууль тогтоох болон өдөр тутмын амьдралд тулгамдаж буй хуулиудыг өөрчлөх цэгцлэх асуудлыг хэрэгжүүлнэ. Нягтлан бодохгүйгээр үндэслэл муутай санал тавьж цаг авч байна гэсэн шүүмжлэл ярьж байна. Өөрөө өөрсдийнхөө нэр хүндийг ингэж унагааж болохгүй. Улс орноо бодох хэрэгтэй. Сайн хууль гаргах хэрэгтэй. УИХ-ын нэр төр, гишүүн бүрийн нэр төрийг өндөрт өргөх хэрэгтэй. Ул орондоо өөрчлөхөөс өөр зорилгл та бидэнд байхгүй. Та бүхэнд ард түмэн улсын эрх мэдлийг өгсөн. УИХ хэрхэн ажиллаж буйгаас нийгмийн сэтгэл зүй ихэд хамаарч байна. үр дүнгүй маргалдаж, цаг хугацаа алдах нь УИХ-ын ажил, нэр хүндэд нэн хортой. Танин мэдэхүйн асуулт хариултаар УИХ дээр цаг өнгөрөөхийг хэн ч зөв гэж үзэхгүй. Заримдаа олны инээдэм болж байна.

Гишшд та бүхийн үйл ажиллагаанаас парламентын нэр хүнд шууд хамаарч буй гэдгийг санах хэрэгтэй. Парламентын хурал дээр биеэ зөв зохистой авч явах нь ёс суртахуун, улс төрийн төдийгүй ажил хэргийн ач холбогдолтой. Парламент дахь намын бүлэг олон тоотойдоо биш, оюун ухаандаа найдах хэрэгтэй байна. Төрийн ажилд хандахдаа хувийн ааш араншинтайгаа хутгаж болохгүй. 

Бугшсан бүх зүйл нэг өдөр өргөс авснаар шийдэгддэггүй. УИХ бол олон ургальч үзлээр мэтгэлцээнээр асуудлыг шийддэг байгууллага. Нэг дарга бүх асуудлыг шийддэг гаазр биш. Үүнийг анхаарч УИХ гишүүн бүр дор бүрнээ үүрэг хариуцлагАа ухамсарлаж, ирцээ бүрдүүлж, хуралдаандаа ажил хэрэгч оролцож, байх шаардлагатай байна. Хуралдаанд байнга оролцдог болон олон тасалдаг гишүүдийг нэрлэж болно. Хэрвээ ийм байдлаар зарим гишүүн ажлаа үргэлжлүүлээд байх юм бол нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг УИХ-ыг тарах асуудлыг бид өөрсдөө гишүүдээсээ асуух болно" хэмээн мэдэгдлээ.

Дүрс бичлэгээр хүргэж байна.