СӨҮЛ. /Chosun Ilbo/. Huawei” компанийн тоног төхөөрөмж, технологийн хэрэглээнээс татгалзах явдалд нэгдэхийг АНУ БНСУ-д уриалж байна. Энэ тухай БНСУ-ын “Chosun Ilbo” сонин мэдээлсэн байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь аюулгүй байдалд асуудал үүсгэж болзошгүй хэмээн АНУ БНСУ-ын Гадаад хэргийн яаманд мэдэгдсээр байгаа аж.


Түүнчлэн Америкийн цэргийн объектууд байрладаг дүүргүүдэд “Huawei”-н тоног төхөөрөмж ашиглагдсан хөдөлгөөнт холбоог хэрэглэхээс татгалзахыг БНСУ-ын эрх баригчдаас АНУ шаардаж байгаа аж.


БНСУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын болгоомжлолыг анхааралдаа авч, эрх баригчид хувийн бизнесийн хэрэгт хөндлөнгөөс оролцож чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. “Huawei” бүтээгдэхүүний импортыг зогсоовол БНСУ-ын бизнес эрхлэгчид хэдэн тэрбум ам.долларыг алдаж магадгүй болохыг “Chosun Ilbo” цохон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг