Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн бүтээгдэхүүнээс татгалзахыг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл Пенс Исландын эрх баригчдад уриалжээ.

Huawei” компанийн технологи, тоног төхөөрөмжийг ашиглаж буй аливаа улс оронд үүссэн хүндхэн асуудлуудыг хүлээн зөвшөөрөхийг Исланд улсад уриалж байна. “Huawei” компани бол Хятадын хууль тогтоомжийн дагуу Хятадын Засгийн газар, Коммунист намд цуглуулсан мэдээллээ дамжуулах үүрэгтэй компани юм. 

Энэ нь эрх чөлөөтэй улс орнуудын аюулгүй байдалд нийцнэ гэж бид үзэхгүй байгаа нь бодит байдал билээ. “Huawei” компанийн энэхүү техникээс татгалзах улс орнуудын уриалгад нэгдэхийг би Исландын Гадаад хэргийн сайд Гудлёйгур Тор, Ерөнхий сайд Катрин Якобсдоттир нарт уриалж байна” хэмээн тэрбээр Исландад айлчлах үеэрээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 



Түүнчлэн М.Пенс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй Хятадын хөрөнгө оруулалтаас татгалзах байр суурийг баримталсанд нь Исландад талархал илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг