Английн “Iceland” cупермаркетийн Христийн Мэндэлсний Баярын зар сурталчилгаа нь хэт улс төрийн агуулгатай хэмээн олон нийтэд үзүүлэхийг хориглосон байна.

Greenpeace-тай хамтран хийсэн тус сурталчилгаа нь орангутан анимейшн тоглуулсан бөгөөд далдуу модны аж ахуй эрхлэгчид халуун орны ойг сүйтгэж буйг харуулдаг.

Зар сурталчилгаанд хяналт тавьдаг “Clearcast”-ийн үзэж байгаагаар тус зар сурталчилгаа нь 2003 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн, улс төрийн холбогдолтой зар сурталчилгааг хориглох дүрмийг зөрчсөн гэж үзжээ. 

Энэ оны эхээр “Iceland” супермаркет нь өөрийн мэдлийн брэндийн бүх бүтээгдэхүүнээс далдуу модны тосыг хасч байгаагаа зарласан байна.



Эх сурвалж: www.lbc.co.uk