Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “ICT-Expo-2017” үзэсгэлэн 11 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн 60-аад компани, харилцаа холбооны салбарын аж ахуйн нэгжүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүн, техник технологи мөн үйлчилгээгээ санал болгож байлаа. "Төсөөллөө бүтээцгээе" уриатай арга хэмжээнд анх удаа банкны салбарынхан идэвхтэй оролцож байгаа бөгөөд гурав хоног үргэлжлэх юм.

“ICT-Expo-2017” үзэсгэлэнгээс онцлон таван шийдлийг хүргэе.

1.Хакерчдаас хамгаалах шидэт хайрцаг

Мэдээллийн сүлжээний аюулгүй байдлын асуудал дээрээ санаа зовдог бол өнөөдрийн үзэсгэлэн дээрээс Check point-ийн хувилбарыг сонирхоод үзээрэй. Хакерчдаас хамгаалах шийдэл гэгддэг энэхүү жижиг төхөөрөмжийг компьютерийнхээ сүлжээнд залгаснаар нууцлал хамгаалалтандаа санаа зовох зүйлгүй болох юм. Үнийн хувьд 1-100 хүртэлх сая хүртэлх үнэтэй байна

2. Байгууллагын мэдээллийн манаач

Endpoint protector хэмээх программын тусламжтайгаар та байгууллагынхаа бүх мэдээллийг бүрэн хянах боломжтой. Мэдээж нууцлалтай болон гадагшаа гаргахыг хүсээгүй материалууд шүү дээ. Хэрэв хэн нэгэн ажилтан мэдээллийг хуулах гэж оролдвол шууд энэ программ аль компьютерээс “хулгай” хийх гэж байгааг төвөггүйхэн “ховлоно”. Өөрөөр хэлбэл админ эрхтэй хүнд нь мэдээлэл нь тэр даруйд нь очдог ажээ.

3.Банкны үйлчилгээг үнэгүй суулгаарай

Энэ удаагийн үзэсгэлэнд анх удаа банкны салбарынхан оролцсон юм. Тухайлбал Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хаан банкныхан үйлчилгээгээ танилцуулж байв. Энд ирснээр эдгээр банкнуудын цахим үйлчилгээг үнэгүй суулгаж болох юм. Гэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирэхээ мартуузай. 

4.Роботын сургалтанд суугаарай

Дүйнхэр тэргүүн компани роботын сургалтаа санал болгож байна. Энэ сургалтанд таван настайгаас дээш хүссэн хэн бүхэн сууж болох бөгөөд техникийн болоод геометрийн ойлголт сайтай болох юм. Сургалтыг төлбөр нь 80 мянган төгрөг бөгөөд үүнд нь сургалтын хэрэгслүүд багтжээ. Роботууд нь японы хамгийн сүүлийн үеийн угсармал шийдэлтэй юм байна.

5.Хурууны хээгээ бүртгүүлээд төрийн албаар төвөггүй үйлчлүүлнэ

Төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд заавал иргэний үнэмлэх эсвэл канондсон хувилбар шаардлаггүй болох нь. Ингэхийн тулд Үндэсний дата компанийн төрийн албанд нэвтрүүлж байгаа шинэ программд хурууныхаа хээг уншуулахад л болно. Энэ гурван өдөр Сүхбаатарын талбайд бүртгэлийг хийж байгаа бөгөөд цаашид төрийн албаны байгууллагын үүдэнд байршуулах ажээ.