Өмнөд Японд хит болоод байгаа автомат машин нь хүнсний дутагдалд орвол идэх боломжтой шавьжийг санал болгодог. Уг автомат машиныг өнгөрсөн 10 дугаар сард байрлуулсан ба эхний ээлжинд 10 төрлийн шавьжийг хоолны адал явдал эрэлхийлэгчдэд зориулан зарж эхэлжээ. 

Livedoornews-ийн мэдээлснээр Cricket Protein Bar буюу ууталсан шавьж нь хамгийн хямд нь 7 доллар бол давсалсан Criket нь 12 долларын үнээр зарагддаг, хамгийн эрэлттэй нь гэнэ. Уг бүтээгдэхүүнүүдийг Тайланд улсаас захиалж авчирдаг.

34 настай Окода Тошиюки ирээдүйд хүнсний хомсдолын асуудал тулгарахад хүмүүс шавьж идэхэд бэлэн байгаа эсэхийг мэдэхийн тулд уг машиныг суурилуулсан гэжээ. 

Энэхүү жижигхэн бизнес нь ганцхан сарын дотор 4,600 доллар хуримтлуулж чадсан нь эзнийх нь тооцооллоос давсан амжилтыг үзүүлжээ.

Сонирхолтой нь тус бизнесийг эрхлэгч Тошиюки анхандаа шавьжнуудыг үзэн яддаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн эрхэлдэг өөр бизнесийнхээ байшинд шавьж харвал эхнэрээ хөөж гаргахыг шаарддаг байсан хэмээжээ. 

Мөн тэрээр тус шавьжны амт нь сам хорхойтой төстэй, идэхэд аятайхан гэдгийг нь олж мэдсэнээр бизнесээ эхлүүлсэн түүхтэй аж.



Эх сурвалж: https://nextshark.com/