Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал хаврын тойргийн барилдаанаас энэ сарын 15-ны өдрийг хүртэл чөлөө аваад байсан бөгөөд дахин чөлөө авчээ. Тэрээр биеэ сайн эдгээгээд бэлтгэлдээ гарахаа амалсан байна.

Хакүхо М.Даваажаргал Японд очоод бие нь чилээрхэж, халуурсаны улмаас өнөөдрөөс эхлэн дахин 2-3 хоног амрахаар болжээ. Мөн хатгалгаа тусаж магадгүй гэсэн эмчийн онош гарсан учраас бэлтгэлээ түр зогсоосон байна.

Тодруулбал, Хакүхо өнгөрсөн гуравдугаар сарын башёг бэртлийн улмаас өнжөөд байсан юм.