ЛОНДОН. /BBC/. Европын Холбооноос ирэх 10 дугаар сарын 31-нд гарах хугацааг хойшлуулахад Их Британи бэлтгэлгүй байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзах үеэрээ мэдэгдэх төлөвтэй байна. 


Талууд даваа гарагт Люксембургт уулзах бөгөөд Б.Жонсон өнгөрсөн долдугаар сард албан тушаалаа хашиж эхэлснээсээ хойш анх удаа Ж.Юнкертэй уулзах гэж буй нь энэ юм. 


Эх сурвалжуудын мэдээлснээр, Б.Жонсон 10 дугаар сарын 18 гэхэд гэрээг батлах хүсэлтэй байгаа ажээ. Харин боломжгүй болсон тохиолдолд "Brexit”-ийг хойшлуулах ямар ч саналыг хүлээн авахаас татгалзаж, гэрээгүйгээр ЕХ-ноос гарах гэнэ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг