Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян тус улсын нутаг дэвсгэрт байдаг нэгэн жижиг цэцэрлэгийг Их Британийн ханхүү Чарльзд бэлэглэсэн тухайгаа сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Ханхүү Чарльз бол бидний нөхөр. Тэрбээр 2010 онд миний санаачилсан “Ереван-миний хайр” төсөлд олон жилийн турш дэмжлэг үзүүлж байна. Ханхүү Чарльз Арменийн архитектурын түүхийг сайн мэддэг. 2013 онд тэрбээр манай улсад айчилж байсан билээ” хэмээн А.Саркисян ярьсан байна.

А.Саркисян нь 1998-2000 болон 2013-2018 онуудад Армени улсаас Их Британид суугаа элчин сайдаар ажиллаж байжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг