ТЕХРАН. /Xinhua/. Их Британийн далбаатай “Stena Impero” нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг ойрын өдрүүдэд суллана гэж Ираны эрх баригчид мэдээлснийг “IRNA” агентлаг уламжилжээ.


"Их Британийн нефть тээвэрлэгчийн асуудлаарх хуулийн процедур дуусах дөхөж байгаа бөгөөд удахгүй суллаж явуулна хэмээн найдаж байна" гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Мусави мэдээлсэн байна.


Иран уг нефть тээвэрлэгчийг Ормузын булангийн ойролцоогоос өнгөрсөн долдугаар сарын 19-нд саатуулсан юм. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Иран уг хөлгийн багийн долоон гишүүнийг суллажээ.


Stena Impero” хөлөг онгоцыг саатуулсан явдал нь Гибралтарын эрх баригчид манай улсын “Grace 1” нефть тээвэрлэгчийг саатуулсантай холбоогүй гэж Ираны эрх баригчид мэдэгдсэн байна.


Их Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэр болох Гибралтарын эрх баригчид “Grace 1” хөлөг онгоцыг өнгөрсөн наймдугаар сарын 16-нд сулласан юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг