Их Британийн парламентын гишүүд Тереза Мэйг Ерөнхий сайдын албан тушаалд хэвээр үлдээхийн төлөө саналаа өгч, түүний Засгийн газарт итгэл үзүүллээ.

Дээрх шийдвэрийг гишүүдийн 325 нь дэмжсэн бол 306 нь эсэргүүцсэн байна. Энэ нь зарим талаар лейбористуудын тэргүүн Жерем Корбинд хандах парламентын гишүүдийн хандлагатай холбоотойгоор сөрөг хүчин дотор хагарал үүсэхэд нөлөөлжээ. Brexit-ийн асуудлаар Мэйн боловсруулсан гэрээг парламент батлаагүйтэй холбоотойгоор түүнд итгэл үзүүлэх эсэх талаарх санал хураалт явуулах саналыг Корбин тавьсан юм.

Санал хураалтын дараа Мэй өөрт нь итгэл үзүүлсэнд парламентын гишүүдэд талархал илэрхийлээд улс орноо Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гаргахын тулд бүх хүчин чармайлтаа гаргана гэж мэдэгджээ.

Харин Корбин гэрээ байгуулахгүйгээр Их Британийг ЕХ-ноос гаргах хувилбарыг авч хэлэлцэхгүй байхыг Тереза Мэйд санал хураалтын дараа уриалсан байна.

Их Британи ЕХ-ноос гарах тухай хэлэлцээг Лондон болон Брюссель 2016 онд уг асуудлаар явуулсан бүх нийтийн санал асуулгаар Их Британийн ард иргэд Brexit-ийг дэмжсэний дараа 2017 оны зун эхлүүлсэн юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti