Израилийн сөнөөгч нисэх онгоцууд өнөөдөр Газын зурвас дахь “ХАМАС” хөдөлгөөнд хамаарах 9 байд цохилт өгчээ. Энэ тухай Израилийн армийн хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурджээ.

“Хэдхэн хормын өмнө манай Агаарын цэргийн хүчний сөнөөгч нисэх онгоцууд Газын зурвас дахь “ХАМАС” террорист байгууллагад хамаарах хоёр цэргийн хуаран болон зэвсэг үйлдвэрлэлийн баазад байрладаг 9 объектод цохилт өгсөн. Манай улсын нутаг дэвсгэр рүү шатдаг эд зүйл, төхөөрөмж бэхэлсэн агаарын бөмбөлөг болон цаасан шувуу хөөргөсний хариуд ийм цохилт өгсөн. Эдгээр террорист ажиллагаа нь Израилийн оршин суугчдад аюул занал учруулж, Израилийн хөдөө аж ахуйд ихээхэн хохирол учруулж байна. Газын зурвасаас үүдэлтэй бүх террорист халдлагад “ХАМАС” хөдөлгөөн хариуцлага хүлээх ёстой” гэж тус мэдэгдэлд дурджээ.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг