Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Скай хайпер маркет" ХХК-ийн "Чингис" И-март салбарт гал гарсантай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 28 улсын /ахлах/ байцаагчид хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явууллаа.

Тус шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа.

Ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторит шинжилгээнд хамруулж байна. Лабораторийн шинжилгээний хариу гарсаны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэх юм.

Зургуудын НМХГ-ын цахим хуудаснаас

Эх сурвалж: НМХГ