Индонезийн Сулавеси арлын Палу хотод хүчтэй газар хөдлөлт болон цунами болсны улмаас наад зах нь 30 хүн амиа алдсан гэж хотын эмч Коман Ади Сужендра мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар амиа алдсан хүмүүсийн талаар тоон мэдээллийг албаны хүмүүс хараахан өгөөгүй байна. Гэсэн хэдий ч газар хөдлөлтийн үеэр эмнэлэгт ажиллаж байсан эмч Коман Ади Сужендра мэдээлэл өгөхдөө, 30 хүн амиа алдаж, 12 хүн гэмтэж бэртсэн гэж хэлжээ.

7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас газар хөдлөлтийн голомтоос хамгийн ойр буюу 27 км зайд орших Донгала хот болон Палу хотын орчимд цахилгаан тасарчээ. Үүнтэй холбоотойгоор аврах ажиллагааг зохион байгуулахад хүндрэлтэй байна гэж эрх баригчид мэдэгдэв.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг