Индонезид осолдсон “Lion Air” компанийн “Boeing 737 Max 8” нисэх онгоцны хар хайрцгийг олжээ.

Даваа гарагийн өглөө агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max 8” нисэх онгоц 189 зорчигчийг тээвэрлэн Жакарта хотоос хөөрсөн боловч Ява тэнгист осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Одоогийн байдлаар нисэх онгоцны ослын шалтгаан тодорхойгүй байгаа хэдий ч өмнөх нислэгийн үеэр нисэх онгоц техникийн асуудалтай байсан гэх мэдээлэл гарсан байна.

Осол гарахын өмнөхөн нисгэгч нисэх буудал руу буцах зөвшөөрөл хүссэн бөгөөд удалгүй холбоо тасарчээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ВВС