"Instagram Stories" нь зах зээлд хамгийн хурдацтай хөгжиж буй нийгмийн сүлжээ бөгөөд хэрэглэгчдийн оруулсан түүхүүд олон хүнд хүрдгээрээ давуу талтай юм. Instagram-ийн мэдээлж буйгаар, "Түүхүүд нь хэрэглэгчдийн анхаарлыг илүү урт хугацаанд тогтоож, олон удаа давтан үзэхийг уриалдаг. 25-аас доош насны хэрэглэгчид Instagram дээр өдөрт 32-оос дээш минут зарцуулдаг бол ахимаг насны хүмүүс өдөрт 24-өөс дээш минутыг Facebook-ийн зураг, видео үзэх, хуваалцахад зарцуулдаг" байна.

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ 300 сая хүнд харуулахын тулд танд 10-15 секунд байна: 

Та тэдний анхаарлыг татахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хамгийн түрүүнд юунаас эхлэх вэ?

"Instagram Stories" доторх санал асуулгыг ашиглах нь үр дүнтэй. Instagram нь өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн хэрэглэгчдэд интерактив санал асуулга нэмэх боломжийг олгосон. Эдгээр санал асуулга нь үзэгчидтэйгээ ямар нэгэн хамаатай сэдвээр бодол санаагаа хуваалцах, хөгжилдөх арга юм. Та тэдний юу хүсч байгааг мэдсэнээр өөрийн цаг хугацаа, мөнгө, энергийг хэмнэж чадна. 

Тухайлбал, Энэ сарын 11-ний мягмар гаригт "Airbnb" дагагчдаа санал асуулгад оролцохыг уриалсан байсан ба тэр нь харахад энгийн боловч мэргэжлийн бас зохион байгуулалттай асуулга байж чадсан.

Түүх дотроо борлуулалтын сувагтайгаа холбох линк оруулсанаар борлуулалтаа нэмэгдүүлэх, хөдөлгөөнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гайхамшигт шинж чанаруудын нэг бол брэндүүд дагагч нартайгаа дотно холбоо үүсгэж чаддаг. Stories (Snapchat эсвэл Instagram) нь үүнээс илүү алхам хийх боломжийг олгодог юм. Гэхдээ брэндүүд энэ олж авсан давуу талаа зөв зүйлд чиглүүлэх хэрэгтэй. Үүнийг хийх хамгийн хялбар арга бол линкээр холбох юм.  Snapchat-аас ялгаатай нь бизнес эрхлэгчид нь "Instagram Story дээр" tag болон линк хийх боломжтойгоороо ялгардаг. 

"Swipe up" функцийг ашиглан хооллож байгаа рестораныхаа хаяг мөн идэж байгаа хоолны зургаа оруулахаас гадна, хэн нэгнийг tag-лаж болно.

"Instagram Stories" зар сурталчилгааг ашиглах

Instagram нь 2017 оны нэгдүгээр сард Stories зар сурталчилгааг эхэлсэн бөгөөд Nike, Netflix, Airbnb зэрэг томоохон брэндүүдийн сурталчилгаа цацагдсан юм. Гуравдугаар сар гэхэд бүх төрлийн бизнес эрхлэгчдэд энэ боломжийг нээсэн. Фото зар нь зөвхөн 10 секунд үргэлжилдэг бол видео зар 15 секундын турш үргэлжилдэг учраас богино хугацаанд үзэгчдийнхээ анхаарлыг татах хэрэгтэй.

Хэрвээ зурган сурталчилгааг ашиглах гэж байгаа бол зураг нь тод, зоримог байх хэрэгтэй ба энгийн мэдээлэл оруулна. Мэдээж үзэгчид таныг хэн гэдгийг бас юу хийдэг, тэдэнд юу хүргэх гэж байгаагаа зарын 10 секунд дуусахаас өмнө таниулах ёстой.

Сүүлд нь бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөний дараа таны зар сурталчилгаа байрлагдана. Зар сурталчилгааны төсвөө хэт өндөр гаргахгүйн тулд өдөрт зарцуулагдаж байгаа зардалаа хянаж болно. Зар сурталчилгааны менежер Cyfe-г ашиглан мессеж хүлээн авах боломжтой.