- Нигер улсаас гаралтай 5 настай Жейр охиныг “дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй” охин хэмээн шуугиж байна.
- Охины зургийг гэрэл зурагчин Мофе Бамуйвива инстаграм хуудаснаа байршуулжээ.
- Фото зурагчин түүнийг хөргийг “Сахиусан тэнгэр шиг" хэмээн дүрсэлжээ.
Гэрэл зурагчин Мофе Бамуйвива таван настай Нигер охины зургийг инстаграм хуудсандаа байршуулснаас хойш түүнийг “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй” охин хэмээн шуугиж эхэлжээ.
Тэрхүү зурганд охины том дүрэлгэр нүд, толигор царайнаас гадна өвөрмөц үсийг нь харуулжээ. Охины зургийг нийтэлсэнээс хойш долоо хоногийн дотор 16,000 like хүрсэн байна. Хүмүүс охиныг насанд хүрсэн хүн шиг харагдуулсан хэмээн шүүмжилсэн бол охины гэрэл зурагчин “Түүний хүүхэд нас, шилжилтийн насыг зэрэг харуулсанаар цаг хугацааны туршид хуучрахгүй байлгахыг хүссэн” гэжээ.