Хонконгийн гаралтай инстаграмын од бүсгүй Харимо Ли нь Ром руу аялах нислэгийн үеэр авахуулсан зургаа инстаграмд оруулсныхаа дараа олон мянган сөрөг сэтгэгдэл хүлээн авчээ. 

Тус зурганд тэрээр шинэ жилийн чимэглэлийн гэрлийг бизнес кабинд асаасан байна. Харимо Ли (Harimao Lee) инстаграмдаа 135,000 дагагчтай ба аялалынхаа зурганд кристмасын гэрлийг оруулдаг байна. Түүний зураг өнгөрсөн 8 дугаар сард оруулсан цагаасаа авахуулаад 17,000 dislike авсан байна.

Зарим нь “ Ёстой утгагүй юм, хэн ингэж онгоцонд аялдаг юм, худал дэмийрэл” хэмээн бичсэн байна. Мөн Онгоцны Тээврийн Аюулгүй Байдлыг Хамгаалах  Газар иймэрхүү үйлдлийг хориглох хэрэгтэй гэжээ. Гэхдээ энэ асуудалыг судалж үзэхэд онгоцонд Крисмасын гэрэл, LED гэрэл, гар чийдэн зэргийг авч явахыг хориглодоггүй аж.

Мэдээж түүний уран сэтгэмжийг үнэлэх дагагч нар ч байсан байна.