Интернэт орчинд бидний амьдралыг хөнгөвчлөх эсвэл уйдсан үед хөгжөөх олон сайтууд байдаг талаар Did You Know цахим хуудас дээр онцолжээ. Дараах 9 өвөрмөц сайтыг сонирхоорой: 


Математикийн бодлого бодоход тусална 

https://img.lifter.com.ua/data/2017/september/3274/33.bmp

Mathwayбол алгебр, тригонометр, статистик эсвэл химийн хичээлийн бүх төрлийн бодлогыг бодоход тусалдаг апп юм. 


Аялах дуртай хүмүүст зориулагдсан 

https://img.lifter.com.ua/data/2017/september/3274/32.bmp

Аяллынхаа маршрутыг төлөвлөх, хоноглох газраа олоход тань Freecampsites.netтусална.


Дэлхийн бүх улсын хэлийг сонсох 

https://img.lifter.com.ua/data/2017/september/3274/34.bmp

Localingual.comсайтаар зочлон улс орнуудын хэлийг сонсож нутгийн иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг үг, хэллэгийг мэдэж авах боломжтой юм байна.  


Бүтэн нойр авахыг хүсвэл 

https://img.lifter.com.ua/data/2017/september/3274/36.bmp

Sleepyti.meсайт шөнө бүтэн нойр авахад шаардагдах цагийг тооцож өгдөг гэнэ. 

Ашиглахад маш хялбар. Та өглөө босох ёстой цагаа оруулахад л орой унтах цагийг тань хэлж өгнө. Бүрэн гүйцэд нойр авснаар та өглөө нь сэргэг, эрч хүчтэй сэрэх болно.


Ашигладаг интернэт хөтөч тань таны талаар юу мэддэг вэ? 

https://img.lifter.com.ua/data/2017/september/3274/1555.bmp

Таны браузерт хадгалагдаж буй хувийн мэдэллүүд бүх вэб-сайтуудад нээлттэй байдаг.Webkay.robinlinus.com-оор зочилж ямар мэдээлэл хадгалагдаж буйг мэдэж аваарай.  



Цагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй 

https://img.lifter.com.ua/data/2017/september/3274/65.bmp

Та randomusefulwebsites.com хаягаар хандаж “Let’s go” товч дээр дарахад хэрэгтэй мэдээлэл бүхий санамсаргүй сонгогдсон сайт руу шилжих болно. 


Интернет хэрэглэгчид ямар бодолтой байна вэ? 

https://img.lifter.com.ua/data/2017/september/3274/77.bmp

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернэт хэрэглэгчид ямар нэгэн үйл явдал, арга хэмжээ, эд зүйл, хүний талаар ямар бодолтой байгааг танд мэдмээр санагдаж байсан уу? 

Тэгвэл whatdoestheinternetthink.net сайтаар зочлоорой. 


Бичиглэлээ тонгоргох бол 

https://img.lifter.com.ua/data/2017/september/3274/47.bmp

Fliptext.orgсайт танд тусална.