Интернэтэд сайн, муу, хэрэгт хэрэггүй олон зүйл бий. Гэхдээ хэрэв та аар саархан мэдээлэл хайх, мэдээ уншихаас илүүгээр интернэтийг ашиглаж чадвал таны өдөр тутмын ажил хөнгөрөх болно. Тус болох үүднээс та бүхэнд технологийн “Thrillist” сайтад нийтэлснээр интернэтэд байдаг ашигтай хэрнээ үнэгүй зүйлсийг танилцуулж байна.

Үнэ төлбөргүй их сургуулийн анги

Гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмших санаа байвч төлбөрийн дарамтаас айдаг уу? Тэгвэл та Class Central сайтаас Харвард, Стэнфорд, MIT тэргүүтэй нэр хүндтэй их, дээд сургуулиудын үнэ төлбөргүй ангиудын жагсаалтыг хараарай. Та өөрийн хувьд цоо шинэ ертөнцийг нээж ч мэдэх юм. Молекулын биологи, Цахим ертөнц дэх маркетинг зэрэг хэдэн зуун лекц, семинар таныг хүлээж байна.





Хэсэг зуурын цахим хаяг

Image result for 10minutemail

Аливаа сайтаас мэдээлэл авах гэхэд заавал бүртгүүлэхийг шаарддаг нь үнэхээр түвэгтэй. Ингэхэд нь, над руу өдөр бүр зар сурталчилгаа явуулах болов уу, вирус ирэх байх гэж айдаг. Тэгвэл танд 10 минутын цахим шуудан байхад л хангалттай. “10minutemail” сайт руу ороход л танд түүврээр цахим шуудан өгөх бөгөөд 10 минутын дараа өөрийгөө устгадаг гэдгээрээ давуу талтай. 






Buongiorno tutti!

Image result for duolingo

Хэрэв та олон хүнтэй хэлний бэлтгэлд суухаас санаа зовдог, өөртөө итгэлгүй, эсвэл цаг завгүй бол Duolingo сайтыг сонирхоод үзээрэй. Тус цахим хэлний багш нийтлэг 30 гаруй хэлийг танд заах болно. Та өдөрт хичээллэх боломжтой минутаа тохируулж, явц дундаа шалгалт өгнө. Танд интернэт, чихэвч, микрофон байхад л хангалттай. Таатай мэдээ дуулгахад, тус сайтын зүгээс хэлний сангаа цаашид нэмэгдүүлэхээ мэдэгджээ. Би хувьдаа итали хэлний хичээл өнөөдрөөс эхлүүлсэн. 




Оффисын ширээний араас байгаль руу

Image result for asoftmurmur

Хэрэв таны ажлын газар агааржуулагч, хамт олон, зурагт, замын цаана баригдаж байгаа барилга зэрэг чимээ ихтэй бол “Asoftmurmur” сайт руу ороорой. Тэнд бороо, цахилгаан цахих, далайн давлагаа, исгэрэх салхи, шатах мод, шувуудын жиргээ гэх мэт чимээ байдаг. Та хормын дотор л далайн эрэг, эсвэл хээр талд, оддын доор, түүдэг галын дэргэд сууж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно.






Танд хэрэгтэй бүх фонт

Image result for losttype

Таны хийж байгаа зүйлд яг тохирох үсгийн фонтыг олох түвэгтэй байдаг. Гэхдээ та эх сурвалжаа мэддэггүй болоод л тэр байх. “Losttype” сайт дахь сүүлийн үеийн гайхалтай үсгийн фонтуудыг хараад та баярлана гэдэгт итгэлтэй байна.








Зургаа гоё янзалъя

Image result for pixlr

“Photoshop” мэдэхгүй ч одуудаас дутахгүй зургаа янзлахыг хүсдэг үү? Тэгвэл “Pixlr” танд туслах болно. “Pixlr”-ийг  гар утас, компьютеj, эсвэл цахимаар ч ашиглах боломжтой. Хамгийн гол нь үнэгүй. “Photoshop” шиг мэргэжлийн хэрэгслүүд байхгүй ч дунд шатны “инстаграмчдад” нэн хэрэгтэйг мэргэжилтнүүд хэллээ.