iPhone 17: Apple-ийн түүхэн дэх хамгийн нимгэн, хамгийн ухаалаг гар утсыг танилцууллаа

Apple компани iPhone 17 ухаалаг гар утасныхаа шинэ 4 загварыг танилцууллаа. 

Энэ удаагийн iPhone 17 цуврал дэлгэц, камер, чип, хиймэл оюун ухааны шийдлээрээ өмнөх iPhone 16 гар утаснаас илт давуу гэнэ. Энэ утгаараа Apple-ийн түүхэн дэх хамгийн нимгэн, хамгийн ухаалаг гар утаснууд болж байгаа аж.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

 

iPhone 17

Энгийн iPhone 17 нь таван өнгөний сонголттой, зурагдалтаас хамгаалсан Ceramic shield 2 технологийн шил бүхий 6.3 инчийн дэлгэцтэй. Apple intelligence хиймэл оюуныг ажиллуулах чадвартай 3 нанометрийн технологид суурилсан хамгийн сүүлийн үеийн A19 чипээр тоноглогджээ. 

Ар болон урд талын камер 48 мегапикселээр бичих хүчин чадалтай. 

Үнэ 799 ам.доллар.

iPhone Air 

Apple-ийн түүхэн дэх хамгийн нимгэн загвар болох 5.6 мм-ийн зузаантай  iPhone 17 Air 999 ам.долларын үнэтэй. Тус загвар iPhone 17 Pro болон Pro/Max загваруудад суурилуулагдсан шиг Apple-ийн N1 сүлжээний чип болон C1X модем хосолсон A19 Pro чиптэй гэнэ. 

Зөвхөн eSIM-ийг дэмжих бөгөөд хар, цагаан, алтлаг, усан цэнхэр өнгөний сонголттойгоор худалдаалагдах аж.

Зураг
Тайлбар






iPhone 17 Pro

Хамгийн хүчирхэг чиптэй гэх iPhone 17 Pro загвар хэмжээгээрээ ялгагдах “Pro” болон “Pro Max” хоёр хувилбартай бүтээгджээ. 

Шинэ загварын арын гурван камер 48 мегапиксел багтаамжтай болсон нь  iPhone-ний түүхэнд анхны тохиолдол юм. Шинэ камерын мэдрэгчийн хэмжээ өмнөх загвараас 56 хувиар томорсон тул гэрэл муутай орчинд ч тод, өнгөлөг зураг авах боломжтой болж байгаа юм байна. 

Pro Max загвар 2 терабайт мэдээллийг багтаах хүчин чадалтай байх бөгөөд Apple-ийн гар утаснуудын хамгийн их багтаамжтай гар утас буй аж.

Шинэ загваруудын өнгөний сонголтод улбар шар өнгө нэмэгдэж байгаа бөгөөд үүнээс гадна гүн цэнхэр, мөнгөлөг өнгөнүүд худалдаалагдах юм.


Pro загваруудын үнэ 1099 ам.доллароос эхлэх ажээ.


Эх сурвалж: Reuters 

Холбоотой сэдвүүд

apple iphone 17 iphone17 pro iphone 17 pro max

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.