Тайваны Economic Daily News өдөр тутмын хэвлэлийн мэдэгдсэнээр Apple  компанийн хоёрдахь удаагаа үйлдвэрлэж байгаа iphone X болон 6.5 инчийн дэлгэцтэй iphone X plus нар тус тус ижилсэх Apple харандаатай болох юм. Уг мэдээллээр Apple харандаа зөвхөн OLED загваруудыг дэмжиж ажиллах бөгөөд 6.1 инчийн LCD iphone дээр ажиллахгүй гэжээ. Тайваны Trendforce судалгааны үйлдвэр мөн адил таамаг дэвшүүлээд байсан юм. 

Apple харандаа 2015 оны 11 сард 12.9 инчийн ipad pro-той хамт ашиглалтанд орсон бөгөөд түүнээс хойш гарсан ipad pro-н бүх загваруудад харандаа таардаг байсан. Өнгөрсөн 3 сард Apple  компани туслах хэрэгсэлийнхээ зохицох чадварыг шинэ 6 дахь үеийн ipad prо хүртэл өргөжүүлсэн ба 9.7 инчийн хямдруулсан үнэтэйг сурагчидад болон анги танхимд зориулан хийжээ. Apple  iphone-д зориулж жижиг харандаа хийх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд одоогийн загвар нь iphone-д ашиглахад овор ихтэй юм. Apple компанийг урьдын адил 9 сард Стив Жобс театрдаа шинэ iphone  утаснуудаа танилцуулах үйл ажиллагаа явуулна гэж олонхи найдаж байна. Хэрэв энэ үнэн бол Apple харандаа яах аргагүй анхааралын төвд байх юм.


Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall