Энэ оны есдүгээр сард банкууд 808 зээлдэгчид 49.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 4206.8 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 92.6 мянгад хүрэв.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.5 хувь нь "Орон сууцны ипотекийн санхүүжилтын тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр"-ийн зээл байна. 

Нийт зээлийн үлдэгдлийн 95.7 хувь нь хэвийн, 2.4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байна.  Ипотекийн зээлийн 99.5 хувь нь төгрөгөөр олгогджээ. Тухайн сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 12.5 хувь, дундаж хугацаа нь 17.9 жил байна. 

Орон нутаг дахь банкууд 204 зээлдэгчид 7.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 768.1 тэрбум төгрөгт, харин зээлдэгчдийн тоо 25.3 мянгад хүрчээ. Орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл нийт банкны салбарын ипотекийн зээлийн үлдэгдлийн 18.3 хувь, харин нийт зээлдэгчдийн 27.3 хувийг эзэлж байна.

Монголбанк