Есдүгээр сард банкууд 808 зээлдэгчид 49.6 тэрбум төгрөгийн зээл олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 92.6 мянга болжээ. Мөн орон нутаг дахь банкууд 204 зээлдэгчид 7.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 768.1 тэрбум төгрөгт харин зээлдэгчдийн тоо 25.3 мянгад хүрсэн гэдгийг Монгол банкнаас мэдээлэв.
Харин өнгөрсөн жилийн өдийд 3392 иргэний 5%-ийн хүүтэй 161.3 тэрбум, 6261 иргэний 8%-ийн хүүтэй 420.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэж байсан дүн мэдээ байна.