Арилжааны банкууд өнгөрсөн сард 661 иргэнд 39,3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Энэ нь өмнөх сараас 42 хувиар буурсан үзүүлэлт. Ингэснээрээ ипотекийн зээлийн үлдэгдэл 4,18 их наяд төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 92,1 мянга болжээ. Үүний 77,7 хувийг орон сууцны ипотекийн санхүүжилтын тогтвортойтогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл эзэлж буй. Нийт зээлийн үлдэгдлийг 96,4 хувь нь хэвийн , 1,7 хувь нь хугацаа хэтэрсэн , 1,9 хувь нь чанаргүй ангилалд багтаж байна.