“МИК ОССК” ХХК-ийн охин компани болох “МИК АКТИВ АРВАН ТАВ ТЗК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгоод байсан юм.

Тэгвэл зохицуулагч байгууллагын зөвшөөрлийн дагуу “МИК АКТИВ АРВАН ТАВ ТЗК” ХХК 129 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд / ИЗББ/-ыг гаргалаа.

Транч

ИЗББ 15

Нийт ИЗББ-ын хэмжээ /төг./

Нийт ИЗББ  /ширхэг/

Купоны хувь хэмжээ

ИЗББ-ын нэгжийн үнэ(төгрөг)

Хугацаа

1

Давуу эрхтэй ИЗББ

116,272,500,000

 1,162,725

4.5%

100,000

30 хүртэл жил

2

Энгийн ИЗББ

12,919,400,000

 129,194

10.5%

100,000

30 хүртэл жил

Нийт

129,191,900,000

1,291,919

 
 

ИЗББ-ийг ийнхүү гаргаснаар энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх, санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэж байна.
“МИК ОССК” ХХК нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийг багцлан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилго бүхий тусгай зориулалтын арван дөрвөн компанийг үүсгэн байгуулаад байсан бол нэмж нэг тусгай зориулалтын компани байгуулснаар нийт 15 компанитай болоод байна.