Монголбанк, Засгийн газраас 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 237 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан банкуудад олгоод байна. 

Энэ нь Монголбанкны эх үүсвэрээс 2,318 зээлдэгчид нийт 160 тэрбум төгрөгийн санхүүжилт, Засгийн газрын эх үүсвэрээс 1,260 зээлдэгчид нийт 77 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, нийт 3,600 орчим зээлдэгчийн асуудлыг шийдвэрлэжээ.

Засгийн газрын 3 дугаар улиралд олгох 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зөвхөн орон нутагт шийдвэрлэсэн зээлд олгохоор банкуудад эх үүсвэрийг хуваарилаад байна.