Иран, Турк, ОХУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 7-нд Тебриз хотод болно гэж Ираны Зүүн Азербайжан мужийн захирагч Мажид Ходабахш мэдэгдлээ.

Гурав дахь удаагийн энэхүү дээд хэмжээний уулзалтыг Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани зохион байгуулах бөгөөд тэрбээр Лалын ертөнцийн аялал жуулчлалын төв хотод уг уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Өмнөх хоёр дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Сочи болон Туркийн Анкара хотод болсон билээ.

Турк, ОХУ, Иран нь Сирид энхийг тогтоох үйл ажиллагаанд батлан даагчаар оролцож байгаа юм.
 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг