ВАШИНГТОН. / РИА Новости/. Урьдчилсан нөхцөлгүйгээр Ираны удирдлагатай уулзахад бэлэн биш байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


"Урьдчилсан нөхцөлгүйгээр Ирантай уулзахад бэлэн байна хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд худал мэдээлэл түгээж байна. Энэ бол худал мэдэгдэл” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


НҮБ-ын Ерөнхий ассамблейн улс төрийн ерөнхий хэлэлцүүлгийн  үеэр Ираны удирдагч Хасан Роуханитай уулзах бодолтой байгаагаа АНУ-ын Төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. Д.Трамп Ираны удирдлагатай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн байгаа хэдий ч Ираны эрх баригчдад дээд зэргээр шахалт үзүүлэх чиг шугамыг баримталсан хэвээр байгаа хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг