Хүн болгон ирээдүй шинэ технологиор дүүрэн байхыг мэдэж байгаа. Хүссэн хүсээгүй роботын, хиймэл оюун ухааны эрин үе ирчихлээ.

Сонирхолтой нь сүүлийн 60 жилд автоматчлалын ачаар ердөө ганцхан ажлын байр алга болгосон нь цахилгаан шатны операторчин. Гэтэл ирэх 20 жилд хиймэл оюуны ухааны хөгжлийн “ачаар” 700 гаруй ажил мэргэжил алга болно гэдгийг Оксфордын их сургуулийн судлаачид таамаглаж байна. Үүнээс болж ирэх 10 жилд ажлын байрны 45 хувь нь алга болж төдий тооны хүмүүс шинэ эринд халаагаа өгөх нь. Бүр мөсөн халаагаа өгдөггүй юмаа гэхэд хагас автомачилагдсан байх болно гэдгийг ирээдүй судлаачид хэлж байна. Үүнээс болж худалдааг, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарт Америкт 80 сая, Англид 15 сая хүн ажилгүй болно гэсэн тооцоо бий.

Тухайлбал ирээдүйд цэргийн нисгэгч нар ажилгүй болох гэнэ. Цаг үеэ дагаад цэрэг армийн салбар инновацид маш мэдрэмжтэй хандаж байгааг онцлохгүй өнгөрч болохгүй. Хуучин цагт хамгийн олон цэрэгтэй нь дайныг шийддэг байлаа. Харин өнөөдөр технологийг гартаа оруулсан нь хүчтэй гэдгээ харуулдаг цаг үе иржээ. Тиймээс нисгэгчийн ажлыг хүнээс илүү чадварлаг гүйцэтгэх ухаалаг дронууд нисгэгчийн ажлыг гүйцэтгэх нь. Гэхдээ хүн цэргүүд байх нь мэдээж. Тэд бол зүгээр л сандал дээр л суугаад байлдах "тусгай албан хаагчид" юм. Үйлдвэрийн ажилчид ч ялгаагүй хиймэл оюун ухаанд бууж өгөх нь. Аж үйлдвэрийн хувьсгалын үед талбай дээр ажиллаж байсан хүмүүс үйлдвэр рүү шилжсэн түүхтэй. Тэд машин бүтээдэг машиныг үйлдвэрлэдэг ажлын байрны зах зээлд голлох үүрэгтэй байсан бол халааг нь роботууд эзлэх нь ээ. Нийгмийн сүлжээ асар олон салбарыг өөрчилж буй. Түүний нэг нь банк санхүүгийн салбар юм. Ирээдүйд банк ямар ч салбаргүй, теллергүй болно. Одоо ч мөнгө авмаар байвал АТМ-ээс, данс нээлгэмээр байвал онлайнаар нээчихдэг болсон шүү дээ. 

Тэгвэл ямар ажил үлдэх юм гэж үү? Их Британийн "The Guardian"  сайтад ирээдүй судлаач Фордын хэлж байгаагаар ирээдүйд зөвхөн хүний бүтээлч сэтгэлгээ, хандлагаар хийх боломжтой ажлууд л үлдэх нь. Тухайлбал зураач,  эрдэмтэн, шинэ бизнесийг стратегийг төлөвлөгчийн ажил мэргэжил үнэ цэнэтэй хэвээр байх ажээ. Судлаачийн онцолж буйгаар “Одоогоор хүн бүтээлч тал дээр хүн илүүрхэнэ. Би 20 жилийн дараа гэхэд хамгийн бүтээлч зүйл нь компьютер гэж хэлж баттай хэлж чадахгүй. Гэхдээ одоо л гэхэд алдартай зургийг эх хувиас нь дутахгүй зурдаг болчихсон шүү дээ” гэсэн байна. Бүтээлч хандлагатай урлагийн салбар хүртэл хөгжлийн давалгаанд өртөх бололтой. Жүжигчид кинонд тоглохын тулд асар олон сая долларыг халаасалдаг. Тэр их хөрөнгийг зарлаа ч эрсдэл хүлээхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Тиймээс жил ирэх тусам киноны зах зээлд анимейшн, график дизайны ажиллагаатай дүр ихсэх болсон. Яагаад гэвэл эдгээр дүр хэзээ ч хөгширдөггүй, гомдолдоггүй, үүнийхээ төлөө мөнгө хөлс авахгүй. Бид хэдийнээ л энэ чиг хандлагаар яваад эхэлчихсэн. “Iron man” кинонд жүжигчин Роберт Дауни гэхэд өөрийнх нь бодит хэсгээс илүү компьютер хуулбараараа илүү олон гардаг. Гэхдээ тэд бүр ч хэрэггүй болчихгүй. Нэгэнт танигдсан жүжигчид өөрсдийнхөө нүүрний 3D дүрсээ технологийн компаниудад зарна, тэр дүр төрхийг ашиглаад кино хийчихнэ гэсэн үг.

Хэрэв та дараах салбарт ажилладаг бол ирээдүйгээ төлөвлөхдөө анхаарахаас аргагүй. Итгэнэ үү байна уу өөрөө мэд. Гэхдээ л эдгээр ажил мэргэжил ор сураггүй алга болно хэмээн https://www.cheatsheet.com/ сайтад бичжээ.

1.Жолооч


Нийтийн тээвэр, такси үйлчилгээ гээд тээврийн зах зээл “жолооч”-ийн ажлыг бүрэн халах нь. Энэ үйл явц хэдийнэ эхэлсэн бөгөөд улс орнууд дэмжиж эхэлжээ. Тухайлбал Германд өөрийгөө жолоодогч ачааны машин үйлчилгээнд туршиж үзсэн байдаг.  “Тесла”-гийн шинэ видеонуудыг үзсэн бол 100 хувь автомат өөрийгөө жолоодогч машиныхаа талаар  “Тесла”-гийн захирал Элон Маск хэлэхдээ “1-2 жилийн дараа энэ бүхэн биелнэ. Гурван жилийн дараа Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй” гэжээ.

2. Фермер


Та одоо болтол энэ салбарыг хүний хөдөлмөр орсон хэвээрээ гэж бодож байвал эндүүрэл. Энэ салбар бараг 100 хувь автомачилагдаж байна. Дээр үед хөдөө аж ахуй, фермерийн салбар ажиллагсдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг байлаа. Гэтэл өнөөдөр ийнхүү өөрчилөгдчихлөө. Энэ салбарт одоо ажиллаж байгаа нь технологи мэддэг, түүнийг ажиллуулдаг хүмүүс юм. Өнөөдөр дэлхийн хүнсний хэрэглээний болон уух ундааны хэрэгцээг Nestlé, PepsiCo, Coca-Cola, Unilever, Danone зэрэг 10-хан компани атгаж байна. Бид нарын иддэг зүйлийн аль нэг нь тэдний аль нэгэн бүтээгдэхүүн юм.

3. Хэвлэн нийтлэгч


Бүх зүйл цаг хугацаатай. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн том орон зайг эзэлдэг уламжлалт сэтгүүл зүйн сонгодог хэлбэр сонин хэвлэл үеэ өнгөрөөж, хүнд үетэй нүүр тулж байна. Интэрнэт тэдний орон зайг устган үгүй болгож  орхиж. Хүмүүс мэдээг сониноос биш твиттерээр, лайваар хүлээж авдаг болсон. Бүх уламжлалт сэтгүүл зүйн хэлбэрүүд сонин, сэтгүүлүүд оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй байна.

4. Кассчин


Зөвхөн Америкт гэхэд 8 сая хүн кассчин хийдэг. Эдгээр хүмүүс өөрсдийнхөө бодож байснаас ч хурдан ажилгүй болох нь. Учир нь сүүлийн үед худалдааны зах зээл худалдан авалтын тооцоог өөрсдөө хийдэг поос машинтай болж эхэлж байна. Одоогоор хүмүүс тэдгээр машиныг, хүмүүсийг хөндлөнгөөс нь хянах үүрэгтэй байгаа. Тэгвэл тун удахгүй хянагчийн ч хэрэггүй болох юм. 


5. Аялал жуулчлалын агентлаг


Та сүүлд хэзээ гадаадад аялахын тулд аялал жуулчлалыг компани дээр очиж билетээ захиалсан бэ? Жишээнь  Skyscanner вэб сайт онгоцны тийзний захиалгыг, Booking.com зочид буудлыг захиалгыг эзэлж, Airbnb дэлхийн зочид буудлын зах зээлийг ганхууллаа. Нэгэнт ийм байхад гуравдагч хүнээр ажлаа захиалуулдаг цаг үеэ өнгөрөөсөн хэрэг болно биз.

2020 он гэхэд эрэлт хэрэгцээтэй байх 10 мэргэжлийн ур чадвар