Өрх гэрийн тэргүүн хүүхэдтэй болох мэдээг сонсоод яадаг вэ? Бид удахгүй аав болох эрчүүдтэй ярилцаж, хамгийн түгээмэл 5 айдсыг та бүхэнд хүргэж байна.


#1. Би муу аав болно.

Эхнэр болон хүүхдийн итгэл найдварыг дааж чадахгүй, хүмүүжилд ямар нэгэн зүйлийг дутуу хийж, хариуцлагын ачааллыг дааж чадахгүй байх гэдгээс айдаг. Хоёрдугаарт, ийм айдастай байдаг эрчүүдээс жинхэнэ эцэг гарч ирдэг. Тэд өөрсөддөө итгэлтэй байхаас илүүтэй алдаан дээр суралцаж, өөрсдийгөө сургаж байдаг. Хэрэв таны хань ижил аав болхоос айж, санаа зовж байвал түүнд дэмжлэг үзүүлж, итгэл найдвар өг. Ярианыхаа дундуур түүнийг ямар сайн аав болох бол, чи маш хариуцлагатай, анхааралтай гэх мэт үгсийг хэлж бай.


#2. Эхнэр анхаарал хандуулахгүй байх.

Энэ айдас үнэний ортой. Мэдээжийн хэрэг бүтэн өдөр эмэгтэй хүн хүүхдэд анхаарал хандуулж, гэрийн ажлаа хийхийн хажуугаар яаж нөхөртөө анхаарал хандуулах вэ? Ирээдүйд аав болох нөхөртөө эхний хоёр гурван сар түүнд анхаарал хандуулж, хувцасыг нь бэлдэж өгч чадахгүй гэдгийг сайн хэлж, ойлгуулах хэрэгтэй. Хэрэв нөхөр тань таны ажилд тусалж, ажил үүргийг хуваалцвал та нөхөртөө цагийг зарцуулах боломжтой шүү.


#3. Төрөлтийн үйл явцаас айж байна.

Эрэгтэй хүний сэтгэл зүй ийм юм. Тэд бүгдийг хяналтандаа байлгахыг хүсдэг. Харин тэд төрөлтийн үйл явцад нөлөөлж чадахгүй. Энэ үйл явц эхнэр болон эмчээс л шалтгаалдаг. Ийм үед эрэгтэй хүмүүс юу ч хийж чадахгүй, эхнэр болон хүүхэдтэй ямар нэгэн зүйл болох бол гэж айдаг. Хэрэв таны нөхөр төрөлтийн үйл явцаас айж байвал айж л байг гэж зөвөлмөөр байна. Учир нь огт санаа зовохгүй, бохь зажилж, буйдан дээр зурагт үзээд хэвтэхээс илүүтэй шүү дээ.


#4. Гэр бүлээ тэжээж чадахгүй.

Хүүхэд төлөвлөлтийн үед ийм төрлийн айдас бүрэн үндэслэлтэй юм. Эхнэр тань жирэмсний амралтаа авснаар танай гэр бүл орлогын нэгэн хэсгээс салж байна гэсэн үг. Энэ үеэс эхлэн нөхөр тань ажлаа алдахвий, цалин өгөхгүй байхвий гэдэг айдастай болдог. Иймээс хүүхэд төлөвлөхдөө цаашид ямар нэмэлт орлого олох боломжтой вэ гэдэг тал дээр сайтар ярилцаж үзэх хэрэгтэй.


#5. Тахир дутуу хүүхэд мэндэлэхвий.

Ямар ч гэр бүл эрүүл саруул хүүхэдтэй болно гэдэгт итгэлтэй байж чадахгүй. Гэхдээ мэдээж ирээдүйн аавыг ийм тохиолдол бага байдаг хэмээн тайвшруулах хэрэгтэй.