Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор ирэх амралтын өдрүүд болон 2 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар боллоо. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 26, 27, 02 дугаар сарын 2, 3-ны амралтын өдрүүдээр “Дэнжийн 1000” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Чингэлтэй өргөн чөлөөтэй нийлдэг уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулна.


Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба